Posts

Showing posts from April, 2017

миний нутга тэсийн гол

Image

Судас барих арга

Дорно дахины анагаах ухааны оношлогооны болон монгол эмнэлгийн шинжлэн судлахуйн нэг арга нь хүрэлцэх судал /судас барих/ юм. Судас барих талаар номлосон зүйлийг нягтлан үзэж сууваас судлын ахуй ёс нь: бие тогтох, бие болох, бие барилдах, насны судал дөрөв байна. Эдгээрийг тус бүрд нь нарийвчлан авч үзвээс: Бие тогтох судал нь хүйснээс 3 салж, нэг нь /жом/ судал дээш тархинд шүтсэн мунхаг, усан махбод гүйн бадгана үүсгэж өрцнөөс дээш цээжинд оршино. Нэг нь (ром) амин судас цусанд шүтэж, гал махбод гүйн шарыг үүсгэж өрцнөөс доош бөгснөөс дээш дунд биед оршино. Нөгөө нэг нь /ум/ судал эр эмийн нууцанд шүтэж, хий махбод гүйн хийг үүсгэж бөгснөөс доош / тачаангуй/ оршино. Бие болох буюу төв судал Дөрөв нь: Эрхтний чадварыг хамаарах судал нь нүд, чих, хамар, хэл дөрвөн эрхтнийг өөр өөрийн оронд оруулан үйлдэгч 24 судал тархинд хаан мэт 500 нарийн судлаар хүрээлээд тэр нь дөрвөн эрхтнийг тодруулна. Мэдрэлийн эрхтнийг тодруулах судал нь дурдахуйн эрхтнийг тодр...

найзууд бичлэг

Image

Миний нутаг

Image
Add caption

Отгонтэнгэр

Image
Add caption

Судас барих

Image

Эмийн амт

Image

Ханиад өвчний үед

Уламжлалт анагаах ухаанд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл байх арга ухааныг нарийн зааж өгсөн байдаг. Урьдчилан сэргийлэх гэдэг нь тухайн өвчнөөр өвчилж болох шалтгаан, нөхцлийг хааж, өдөр тутмын хоол хүнс, амьдралын хэв маягаа зохицуулахыг хэлнэ. Уушги, хамар, хоолойн ханиад нь амьдарч, ажиллаж буй орчны тоосжилт, сэрүүн чадалтай /хүйтэн ундаа, зайрмаг г.мэт/ идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх, шим тэжээл муутай хоол хүнсийг үргэлж хэрэглэснээр биеийн дархлаа буурах, даарч хөрөх зэрэг шалтгаануудаас үүснэ. Харин халдварт ханиад нь тусгай вирусээр үүсгэгдэн агаар дуслын замаар халдварладаг. Тиймээс ханиад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд орчны цэвэр байдал, хоол хүнсний хэрэглээ, өдөр тутмын хувцаслалт зэрэг амьдралын хэв маяг чухал. Тухайлбал, өдөр бүр гэр, ажлын өрөө, анги танхимдаа чийгтэй цэвэрлэгээ хийж, цэвэр агаар сэлгэн, ариутгал хийн, хоол хүнсэндээ шим тэжээлтэй хүнс, амин дэмээр баялаг хүнсний ногоог түлхүү хэрэглэх, шөл, зутан, жимсний шүүс, чанамал, буцалсан халуун аарц...

хийн тан эм

Image

тан эм

Image

зураг

Image

зүрх судас

Image

Батга арилгах арга

. Оливийн тос Бага зэрэг оливийн тосыг гар дээрээ аваад, нүүрэндээ иллэг хийн түрхэнэ. Иллэг хийснийхээ дараа 3 минут орчим байлгаж, халуун усанд норгосон алчуур нүүрэндээ тавина. Алчуураа хөрсний дараа авч, үлдэгдлийг арчина. Халуун алчуур нь бохирдлыг татаж авдаг. Энэ арга батга эхэлж гарч байгаа үед илүү үр дүнтэй санагдсан 2. Зөгийн бал Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг онцгой чийгшүүлж амраадаг. Иймээс зөгийн бал нь ашиг тустай батганы эсрэг бүтээгдэхүүн юм. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэнэ. 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Энэ маскыг би хамран дээрээ тавьж үзсэн удаан тавих тусмаа илүү үр дүнтэй. Тэхдээ хонуулж болохгүй. Хамарны 2 талаар болон дээр нь гарсан хар батганууд эрс багассан 3. Хүнсний сода Хүнсний сода нь 2 үйлчилгээтэй. Үүнд: Хүнсний сода арьсны үхмэл эд эсийг гуужуулдаг. Ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээнэ. Хүнсний содонд агуулагдах алкалин нь арьсан дах батга үүсгэгч бактерийг устгадаг. Эхэлж нүү...

минь дуртай дуу

Image

бичлэг монгол домч

Image

УАУ

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ Танилцуулга Уламжлалт анагаах ухааны сургууль нь анх тэнхим хэлбэрээр 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 3 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэнхмийн эрхлэгчээр Академич, АШУ-ны доктор, профессор Шаравын Болд, багшаар Т.Ариунжаргал, Г.Энхжин нар ажиллаж байв. Яваандаа “Монос” дээд сургууль ЭЗШУИС болж шатлал дээшилснээр тэнхмээс Уламжлалт анагаах ухааны сургууль болж зохион байгуулагджээ. 2016-2017 оны хичээлийн жилд багшийн тоо нэмэгдэж 5 багштай болж өргөжсөн. Цаашдаа тус сургууль хүний нөөцөө нэмэгдүүлэх, бүх багш нар эрдмийн зэрэг, цолтой болох зорилго тавин ажиллахын зэрэгцээ ирээдүйн чиг, хандлагаа тодорхойлон:

ЭЗШУИС

ЭМ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Манай сургууль анх Гэгээрлийн сайдын 2000 оны 03 сарын 22-ны өдрийн 63 тоот тушаалаар “Монос” коллеж нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, 2004 онд дээд сургууль болон өргөжсөн. 2010 оноос эмзүйн чиглэлээр бие даан үйл ажиллагаа явуулж байна. 2015 оны 04 сарын байдлаар 46 багш ажилтантай , Үүнээс орон тооны багш 32, гэрээгээр ажилладаг багш 5 байна. Багш нарын 26.5%- нь доктор, 80%- нь магистр, 27.6% докторантур, магистрантурт суралцаж байна. Захиргаа, санхүүгийн ажилтан 7, бусад ажилтан 10 байна. Одоо тус сургууль 800 гаруй суралцагчтай, Үүнээс Магистрын түвшинд 30 орчим, Мэргэжлиийн боловсрол олгох түвшинд 24, Бакалаврын түвшинд 600 орчим оюутан суралцаж байна.

бичлэг

хичээл дээрээ нэг иймэрхүү суужн

Image

Эм

Хорт хавдрыг уламжлалт аргаар хэрхэн эмчилж буй талаар хүмүүс ихээхэн сонирхож байгаа нь лавтай. Энэ талаар ярилцлагаа эхэлье. -Бид, өөрөөр хэлбэл манай эмнэлэгийг байгуулсан гурван их эмч бол Дорноговийн их маарамбын долоо дах үеийн оточ, их багш "Одь"-ийн шавь Дорж хэмээх оточийн шавь нар бөгөөд багш маань таалал төгсөхөд түүний үйл хэргийг залгамжлуулан үргэлжлүүлэх хэрэгтэйг ойлгож, түүний нэрээр нэрлэсэн монголын уламжлалт анагаах ухааны Одь эмнэлэгээ байгуулсан юм. Нөгөө талаар, манай багшаар эмчлүүлж байсан олон хүн бидэнд хандаж ирдэг байсан. Энэ нь бидний сайных бус харин багшийн минь эрдэм чадал, нэр нөлөө их байсных юм. Ингээд арав орчим жилийн эмчилгээний арга туршлагаа олон нийт, эрдэмтэн мэргэдийн сонор мэлмийд хүргэх, зөвхөн хавдрыг эмчлэх бус ер нь эмчилгээний арга ухааны талаар зарим нэг санал дэвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан юм. Энэ бага хурлын үеэр манай эмнэлэгт хандан эмчлүүлэгсэд өөрсдийн өвчни...

Алтан гарт СУВИЛАГЧ нар

                       Сувилагч бүсгүйчүүд      Булбарай гарт нь эмчлэх увидас шингэсэн      Бурханлаг сэтгэлээ бусдын төлөө зориулсан      Буцааж хариу нэхдэггүй ачтан      Буян заяа нь тэгширсэн сувилагч бүсгүйчүүд                         Энэ биеийг ээрч байгаа өвчний өмнө                         Ирт зэвсэг барьсан зоригт дайчин                         Эгэл мөртлөө энгүй ихийг бүтээдэг                         Эрхэмсэг бөгөөд эрэлхэг сувилагч бүсгүйчүүд     Золбоолог сувилагч бүсгүйг харахад     Зовлонт өвчин илааршдаг     Зормиг шударга зан нь     Зоригтой амьдра...

Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн УХААЛАГ төрдөг.

Image