Судас барих арга
Дорно дахины анагаах ухааны оношлогооны болон монгол эмнэлгийн шинжлэн судлахуйн нэг арга нь хүрэлцэх судал /судас барих/ юм. Судас барих талаар номлосон зүйлийг нягтлан үзэж сууваас судлын ахуй ёс нь: бие тогтох, бие болох, бие барилдах, насны судал дөрөв байна. Эдгээрийг тус бүрд нь нарийвчлан авч үзвээс: Бие тогтох судал нь хүйснээс 3 салж, нэг нь /жом/ судал дээш тархинд шүтсэн мунхаг, усан махбод гүйн бадгана үүсгэж өрцнөөс дээш цээжинд оршино. Нэг нь (ром) амин судас цусанд шүтэж, гал махбод гүйн шарыг үүсгэж өрцнөөс доош бөгснөөс дээш дунд биед оршино. Нөгөө нэг нь /ум/ судал эр эмийн нууцанд шүтэж, хий махбод гүйн хийг үүсгэж бөгснөөс доош / тачаангуй/ оршино. Бие болох буюу төв судал Дөрөв нь: Эрхтний чадварыг хамаарах судал нь нүд, чих, хамар, хэл дөрвөн эрхтнийг өөр өөрийн оронд оруулан үйлдэгч 24 судал тархинд хаан мэт 500 нарийн судлаар хүрээлээд тэр нь дөрвөн эрхтнийг тодруулна. Мэдрэлийн эрхтнийг тодруулах судал нь дурдахуйн эрхтнийг тодр...
Comments
Post a Comment