Судас барих арга

Дорно дахины анагаах ухааны оношлогооны болон монгол эмнэлгийн шинжлэн судлахуйн нэг арга нь хүрэлцэх судал /судас барих/ юм.
Судас барих талаар номлосон зүйлийг нягтлан үзэж сууваас судлын ахуй ёс нь: бие тогтох, бие болох, бие барилдах, насны судал дөрөв байна. Эдгээрийг тус бүрд нь нарийвчлан авч үзвээс:
Бие тогтох судал нь хүйснээс 3 салж, нэг нь /жом/ судал дээш тархинд шүтсэн мунхаг, усан махбод гүйн бадгана үүсгэж өрцнөөс дээш цээжинд оршино. Нэг нь (ром) амин судас цусанд шүтэж, гал махбод гүйн шарыг үүсгэж өрцнөөс доош бөгснөөс дээш дунд биед оршино. Нөгөө нэг нь /ум/ судал эр эмийн нууцанд шүтэж, хий махбод гүйн хийг үүсгэж бөгснөөс доош / тачаангуй/ оршино.
Бие болох буюу төв судал Дөрөв нь:
  1. Эрхтний чадварыг хамаарах судал нь нүд, чих, хамар, хэл дөрвөн эрхтнийг өөр өөрийн оронд оруулан үйлдэгч 24 судал тархинд хаан мэт 500 нарийн судлаар хүрээлээд тэр нь дөрвөн эрхтнийг тодруулна.
  2. Мэдрэлийн эрхтнийг тодруулах судал нь дурдахуйн эрхтнийг тодруулан  үйлдэгч 24 судал зүрхэнд хаан мэт 500 нарийн судлаар хүрээлсэн сүнс гүйх үүд 5, Арлуутаа 4 судал, тийм мэдэхүйн 6 чухал нүд, чих, хамар, бие, сэтгэлийг тодруулна.
  3. Биеийн цогцыг тогтоох судал нь анх, дунд, эцэс гуравт тогтон хүйсэнд аривтахыг үйлдэгч хаан мэт 500 нарийн судлын нөхдөөр хүрээлүүлэн оршоод биеийн цогцыг аривтгамой.
  4. Үр залгах судал буюу хөвгүүн ач язгуур үндсийг аривтгагч судал нь нууцад хаан мэт 500 нарийн судлаар хүрээлэн оршино.
Бие барилдах  судал буюу барилдах гол /хар, цагаан/ хоёр судал нь:
1/ Хар судал / занаг/ ургаа мод мэт байж, мах цусыг аривжуулагч 24 их судас үүнээс цул саванд барилдсан далд бүдүүн 8 судсыг нуугдмал судас гэж нэрлэдэг, мөчтэй барилдсан эл бүдүүн судас 16 нь дотор эрхтний нуугдмал судастай бүгд холбоотой байдаг. Эдгээрээс салсан ханаж болохгүй судасны бэрх оньс 112, ханаж болох судасны бэлчир 77, нарийн судасны бэлчир 189, үүнээс дотор цул савд 120, гадар мах арьсанд 120, яс чөмөгөнд 120 бүгд 360 судас, түүнээс салсан нь цул савд 233, мах арьсанд 234, яс чөмгөнд 233, хамтдаа 700 нарийн судасны бүр нарийн салаа гадар, дотор, завсар гуравт тоо томшгүй нарийн судас салбарлан бүх биеийг торлосон байдаг. Цусны судасны нэг хэсгээр тамирын улаан цус, нөгөө хэсгээр хар өнгөтэй цус гүйдэг гэж ялган бичсэн нь артери, венийн судасны тогтолцоог хэлсэн санаа гэлтэй.
2/ Цагаан судал /загар/ буюу амин судлын дээд үзүүр нь тархины голд тогтсон их далайгаас гарсан нугас ахар  сүүл хүртэл үндэслэж салсан 19 судал усан махбодын үйлдэлтэйн 13 нь дотор цул савд хадагны цацаг мэт боловч орны эрхээр зүрх гэдэснээс 46 нь хийг үүсгэх, элэг цөс уушги олгойн 4 нь бадгана үүсгэх, самсайн 1 нь хураасныг үүсгэнэ. Нөгөөх 6 судал нь гуя илэрхий гишүүнээ барилдсан буй гэх мэт нь мэдрэлийн олон салаа болох учир энд товчлон үлдээв.
Насны судал нь гурван зүйлийн хэлбэрээр илэрдэг.
1/ Насны судал үеийн дүрээр, 2/ Амьсгалтай нөхцөлдөж, 3/ Сүлд лугаа адил тойрч хэсэж гүйнэ гэж үздэг.
Насны судал махбодын хавьд үсгийн дүрээр сарын шинийн 1-нээс 30-ныг дуустал биеийн 32 хэсэгт нэг нэг үе гишүүн ба эрхтнийг дамжин эргэлдэж буйг сүлд /сүнс/ оршсон орон хэмээн ханах төөнөх заслыг тэр хугацаанд хориглодог.
Дээр өгүүлсэн түг түмэн судсан дотроос анх хүрэлцэх судсыг /барих/ шинжлэхдээ лугших /артери/ судасны лугшилтаар ялган танин мэддэг.
Үзэх орон нь  бугуйн анхны атираанаас хойш нэг цун /ямх/, товгор ясны хажууд /шууны артери дээр /цон, ган, чаг / долоовор, дунд, ядам/ гурван хурууг шахцалдуулалгүй жигд тэгш дарна. Сүлд судсыг бугуйн дотор доод өнцөгт бүлх шөрмөсний завсар /богтны артери/ дарж шинжлэнэ. Сүлд судсаар насны хэмжээг судал, Сүлд судас орондоо оршвоос амь нас баттай.
Эхлээд судлын лугшилтыг эрүүл, өвчтэй, түгшүүртэй гэж гурав ялган үзээд   дотор нь нарийвчлан шинжлэнэ.
Эрүүл шүтээн судлыг 3 зүйлийн лугшилтаар шинждэг.
1/ Эр судал - чанга, бүдүүн лугшина.
2/ эм судал- нарийн, түргэн лугшина,
3/ Саармаг / бодь/ судал -уртлаг, зөөлөн лугшина.
Энэ гурвын алин болохыг тогтоогоод судас барьж буй цаг хэдийд байгаагаас хамаарч дөрвөн улирал /хавар, намар, зун, өвөл/ -аар судал өөрчлөгдөх хийгээд таван махбод /мод, raл, шороо, төмөр, ус\-ын эх хүү нөхөр дайсны шинжийг уялдуулан тооцож бясалган ялгадаг.
Эр хүн эм судастай бол нас урт, охин дийлэнх, эм хүн эр судастай нь хөвүүн цог их, хүү төрөмтгий, эхнэр нөхөр хоёулаа саармаг судастай байвал нас урт, дээдэс доодост хүндлэгдэнэ, харин нэг хөвүүн гарч үр тасарна гэснээс үзэхэд эхнэр нөхөр хоёрын XX, ХУ хромосомын давамгайлах чанарыг судсаар ялгах арга олон мянганыг туулж ирсэн гэлтэй.
Эрүүл судал жигд 1 амьсгалд 4-5 лугшдаг. Хөгшин хүний судас уртлаг, залуу хүний судас бүдүүн лугших нь сайн. Эмэгтэй хүний судас нарийн, нялхасын судас хатуу лугшиж байвал сайн.
Судлын ерөнхий 6 лугшилт буюу ерийн 6 судал нь балархай, живэнгэ, буурамтгай, удаан, сул, хоосон болно гэж заадаг.
Өвчтэй хүний судас нь халуун, хүйтэн хоёр янз.
1.   Халуун судас-хатуу, дэлгэрэнгүй, хуйлрах, түргэн, эрчимтэй, чанга лугшина.
2. Хүйтэн судас-балархай, живэнхий, дорой, алгуур, сулхан, хоосон лугшина
Халуун судлын 6 шинжийн нэг болох түргэн судал нь 1 амьсгалд 6-аас дээш лугшдаг нь нэг хүн 1 минутанд 16-20 амьсгалдаг болохоор наад зах нь зүрх 96-120 удаа агшиж байгаа болно. Тэгвэл халуун судал нь халуунтай, хий цус хавсарсан, голдуу шарын ба зүрхний халуун шархны халуун өвчний үед илэрдэг нь тодорхой юм.
Хүйтэн судлын 6 шинжийн нэг болох алгуур судал нь 1 амьсгалд 4-өөс цөөн лугших бөгөөд ирэх одох нь туйлын удаан гэсэн нь 1 минутанд зурх 48-60 удаа буюу түүнээс ч цөөн агшиж байгаа гэсэн уг юм. Хүйтэн судал нь голдуу шар усан өвчин, цайвар бадгана, биеийн илч тамир доройтсон, баригдсан, хүйтэн чанартай бэтэг, хий, тамирын цус доройтсон үед илэрдэг нь тодорхой юм.
Дээр өгүүлсэн халуун хүйтэн судлын 12 лугшилтыг хооронд нь эндүүрэхгүйгээр нарийвчлан ялган шинжлэх чадвар эрдэм юм.
Судас барих аргын үндэс зүрхнээс шахагдан гол судас, лугших судас буюу артериар урсах цусны гүйдэл, лугшилтын тоо, судасны хананд учруулах даралт, судасны ханын байдал, урсах цусны өтгөн шингэн зэрэг олон зүйлд тулгуурладаг.
Тийм ч учраас судас барихдаа: эрэгтэй хүний зүүн гарын судсыг эмч баруун гараараа эхэлж барихдаа долоовор хурууны /цон/ дор зүрх гэдсийг, дунд хурууны /ган/ дор дэлүү ходоодыг, ядам /чаг/ хурууны дор зүүн бөөр самсыг шинждэг.
Баруун гарын судсыг зүүн гараараа барихдаа долоовор хурууны /цон/ дор уушги олгойг, дунд хурууны /ган/ дор элэг цөсийг, ядам хурууны /чаг/ дор баруун бөөр давсгийг шинжилнэ гэдэг нь 5 цул, 6 савыг таван махбодоор нь уялдуулан үзэхдээ заавал зүрх, уушги хоёроор эхлэн өвөрмөц дараалалтай шинждэг нь зүрхнээс гарах гол судасны таван цул, зургаан сав эрхтний артерийн судасны дараалалтай яг таг дүйж байгаа нь бүтэц зүйн хувьд бодит үндэслэлтэй байна. Бас заавал нэг цулыг нэг савтай нэг махбодид багтаан авч үздэг учир шалтгааныг хайхдаа хөврөлийн хөгжлийн шатны эрхтэн ялгаран хөгжих зүй тогтнолтой холбон узэх нь зүйд нийцнэ гэсэн бодол төрлөө.
Харин эмэгтэй хүний судсыг барихдаа хоёр долоовор хурууны судсыг эрэгтэй хүнийхээс сольж шинждэг ёсны учир шалтгаан эмэгтэй хүний зүрхний цахилгаан тэнхлэгийн хазайлттай холбоотой байж болох юм.
Чухам энэ бүхний онолын үндэс юунд түлгуурлаж байгаа хийгээд зөвхөн хоёр судсан дээр гурванхан хурууны өндгөөр "цон" гоор арьс, "ган"-аар мах, "чаг"-аар ясыг төдий хөнгөн дарснаар таван цул, зургаан сав эртхний өвчин эмгэг хий, шар, бадганын алин болох мөн аль нь алинтайгаа хавсар, хурсан өвчний орныг эрхтнээр нь яг таг ялгадгийн учир шалтгааныг тайлахад дан дорно дахины анагаах ухааны онолоор, эсвэл дан өрнө дахины анагаах ухааны онолоор авч үзвэл өрөөсгөл болох мухардалд орж ч болзошгүй юм.
Иймээс судсаар оношлохуйн онолын үндсийг зөвхөн цэвэр хурууны мэдрэмжийн увьдсаар эсвэл ухааны бясалгалын хүчээр мэддэг мэтээр бус хүний бие махбодын дотоод зүй тогтнолоос ирж хайх нь зүйтэй гэж үзсэн юм. Хүний зүрхний зүүн ховдлын гадна дотнох тууш булчингийн ширхэг ташуу ороосон байдгаас агшихдаа мушгирах хөдөлгөөн хийснээр цус нь эрчлэн урсдаг үзэгдлийн түхай В.В.Куприянов /1983/ бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Бидний бодлоор зүүн ховдлоос гардаг гол судасны гурван хагас саран хавхлага ч тэрхүү эрчлэн урсахад бууны голын бянтны үүрэг гүйцэтгэдэг байж болох талтай юм.
Судсаар цус урсахыг судладаг шинжлэх ухааны шинэхэн салбар /гемореология/ нэлээд судалгаа хийсэн боловч чухам түүнд нөлөөлдөг судасны Xанын ач холбогдлыг нэг их анзаардаггүй байлаа.
Гэтэл J.Rhodin /1 980/ артери, венийн судасны ханын бүтцийн элементийг орчин үеийн төвшинд хянамгай судлан бичсэн боловч агших бүтцийн ороомгийн үүргийг физиологи ба биофизикийн үүднээс   авч үзээгүй байна.
Ер нь үет ургамал, амьтны биед шингэний хөдөлгөөнд ороомгон бүтэц ихээхэн тархмал нөлөөтэй байдгийг С.В.Петухов /1981/ бичсэнчлэн модны мөчир мэт салаалан тархсан артерийн судсаар цус урсахад хоёр зарчимтай байна:
  1. рт шугаман хурдтай шахуургаар түлхэгдэн урсах,
  2. рт ороомгоо даган эрчлэн урсах /бууны сум бянтны дагуу эрчлэн шидэгдэх/ хүчний зарчим юм.

Comments